Н.Учрал гишүүний xaгалгаа aмжилттай болжээ


УИХ-ын гишүүн Н.Учрал бие муудаж, сэхээнд орсон гэх мэдээлэл өнгөрсөн сарын дундуур тараад байсан билээ.

Тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэх мэдээлэл бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралын Ажлын албанаас тодруулахад “УИХ-ын гишүүний биеийн байдал хэвийн байгаа” гэж мэдээлж байсан. Харин  Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эх сурвалжийн мэдээлснээр Н.Учралын эрүүл мэндийн байдал тогтворжсон бөгөөд тэрбээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүндхэн хагалгаанд орж хагалгаа амжилттай болжээ. Бүх амин үзүүлэлтүүд хэвийн байгаа хэмээсэн. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал сэхээнд орсон гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталлаа. Гэхдээ түүний эрүүл мэнд сайжирч байгааг давхар дуулгалаа. 

error: Content is protected !!