Коронавирусний вакцинжуулалт хийгдэж эхэлснээр 4,5 дугаар сард иргэд хэвийн амьдралдаа эргэн орно гэж Америкийн дархлаа судлаач Монсеф Слауи мэдэгджээ.
Нийгмийн эмзэг бүлгийнхэн 1, 2 дугаар сараас вакцинжуулалтын үр дүнг мэдрэх болно. Вакциныг ашиглахыг зөвшөөрсөн өдрийнхөө маргаашнаас тарааж эхэлнэ хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.Коронавирусний вакцин ашиглах зөвшөөрлийг ирэх долоо хоногт олгоно гэдэгт итгэлтэй буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ.Оксфордын их сургуультай хамтран вакцин гарган авч буй Их Британи Шведийн “AstraZeneca” компанид АНУ-ын эрх баригчид 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон юм. Үүнээс гадна Америкийн биотехнологийн “Modern” компанид 486 сая ам.доллар, “Johnson & Johnson” компанид 456 сая ам.долларын санхүүжилтийг тус бүр хуваарилсан. АНУ-д мөн Merck, Pfizer компаниуд вакцин гарган авахаар ажиллаж байна.
Э.Аянзаяа Эх сурвалж: Монцамэ агентлаг