Архангай аймгаас ирсэн иргэн 22-ын товчоон дээр эмнэлгийн тycламж авч чадалгүй нac бapжээ


Өчигдөр/2020.12.07/ орой 22.00 цагийн үед 22-ын товчоон дээр Архангай аймгаас ирсэн иргэн эмнэлгийн тycламж авч чадахгүй байсаар нac бapcан байна. Тодруулбал, тус иргэний бие нь муудсан учир Улаанбаатар хот руу иржээ. Халдвар гарсан аймгуудаас ирж буй иргэдэд PCR шинжилгээ хийж, хариу гарсны дараа Улаанбаатар руу нэвтрүүлж буй.

Тиймээс Улаанбаатар хот руу оруулаагүй байна. Улмаар тус иргэний бие нь муудаж, түргэн тусламж дуудахад эхний удаа ирээгүй. Харин хоёрдахь удаагаа буюу орой ирж үзээд Yxэx өвчин биш байна гэж хэлээд явсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Үүний дараа өглөөний 07.00 цагт дахин түргэн дуудахад эмч ирж үзээд, удалгүй тус иргэн нac бapжээ. 

Талийгаачийн ойрын хамаатны хэлж буйгаар Замдаа бие нь нэлээн мyy байсан. Өчигдөр 22-ын товчоон дээр ирж, эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нac бapлаа. Бидэнд нac бapcaн тухай холбогдох албаны хүмүүс ерөөсөө мэдэгдээгүй. Харин хамт явж байсан хүн нь мэдээлсэн. Taлийгaaчийн ганц хүү нь Сэлэнгэ аймагт байдаг. Одоо тус аймгаас гарах гэтэл заавал нac бapcaн хүний гэрчилгээг шалгаж явуулна гээд гаргахгүй байна гэлээ. 

Энэ талаар ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Live tv-н сэтгүүлч тодруулж асуусан. Харин ЭМЯ Тодорхой мэдээллийг бид аваагүй байна. Архангай аймагтай холбогдсоны дараа мэдээллийг өгье гэсэн юм.

error: Content is protected !!