Шадар Сайд Я​.​Содбаатарыг огцруулахад 3200 гаруй иргэн санал өгөөд байна


Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт хариуцлага хүлээлгэж, огцруулъя санал асуулга өчигдөр оройноос эхэлжээ. Одоогоор уг асуулгад 3200 гаруй иргэн нэгдэж, Я.Содбаатарыг онцруулах санал өгөөд байна.

Санал асуулгад оролцож буй иргэд Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар нь үүрэгт ажлаа хүлээж авсан цагаас хойш олон судалгаагүй алдаатай шийдвэрүүд гаргаж улмаар Корона вирус дотооддоо алдаж, олон жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дампуурах эрсдэлрүү түлхэж, олон энгийн иргэдийн амь нас зүй бусаар таны үед эндлээ. Иймд Я.Содбаатар даргыг үүрэгт ажилдаа тэнцэхгүй хүн гэж ард иргэд үзэж ажлаас нь нэн яаралтай чөлөөлөх хүсэлтэй байна. Та ажлаа чаддаг хүнд нь шилжүүлж өгнө үү хэмээн шаардаж байгаа аж.


error: Content is protected !!