Дуучин Т.Ариунаагийн жаргаж үзээгүй зул дурлал минь клипэнд С.Уран тоглож байжээ


МУГЖ дуучин Т.Ариунаа олон арван хит дуутай. Түүний дуулсан жаргаж үзээгүй зул дурлал минь дууны клипэнд жүжигчин Амараагийн гэргий С.Уран тоглож байжээ. Хэний ч танил болоогүй эгэл даруухан төрхөөрөө тус клипийг чимсэн С.Уран өдгөө ч даруухан дүрээрээ нөхрөө чимж яваа хөдөлмөрч бүсгүй.

Монголдоо л Холливудын од гэгддэг нөхөртэйгээ ханилаад 10 гаруй жилийг үдэж буй тэд өдгөө таван хүүхдийн эцэг эх болсон билээ. Бид хоёрт байдаг ижил үнэт зүйл – хайр дотор үнэнийг хэлэх, үнэн дотор хайраар ярилцах. Үнэнийг ч, хайрыг ч цаг хугацаа аандаа батлаад харуулна.

Бурханы цагт найдахад Тэр хэзээ ч урам хугалдаггүй, бодсоноос хамаагүй илүү ивээлийг өгдөг. Дарууханаар хөдөлмөрлөөд, алсын хараан дотроо тууштай бөгөөд зоригтой урагшилсаар байна хэмээн С.Уран нэгэнтээ хэлж байжээ.

Тийм ээ, тэд дарууханаар хөдөлмөрлөсөөр тансаг байранд амьдардаг өнөр өтгөн гэр бүл болсон. Тэрбээр жүжигчин нөхөртэйгээ танилцсан түүхээ хуваалцахдаа би л араас нь гүйж байгаад суучихсан ш дээ хэмээсэн удаатай.

error: Content is protected !!