Сэрэмжлүүлэг: Төмрийг бөгж хэмээн тоглосноор хуруугүй болох шахжээ


Өдөр охин маань хуруундаа гаахь зүүгээд Ааваа энэ бөгж гээд тоглож байлаа. Тухайн үед нээх анзаарсангүй гэтэл орой унтах үеэр хуруу нь хөөгөөд нөгөөх бөгж мултрахаа болив. Өөрөө аргалчих санаатай хүйтэн усанд гарыг нь дүрээд, тосолж байгаад эргүүлж татаж үзээд, оёдлын утас эргүүлж, төмрийн хөрөөгөөр хөрөөдөж үзээд тусыг эс олж харин ч хавдар нь огцом ихсэв. Арга барагдаад хүүхдийн түргэнд учир шалтгаанаа тайлбарлаад 103-н эмч ирж ноцолдоод бас л барсангүй. Түргэний эмч зөвлөхдөө “энэ чигээрээ хоновол хуруунд үхжилт үүснэ яаралтай гэмтэл яв” гэж зөвлөсний дагуу гэмтлийн эмнэлэг явлаа.

Гэмтлийн 4 эмч нийлж ноцолдоод бас л болсонгүй тул Онцгой байдлын 105 руу очихыг зөвлөв. 105 дээр очиход ээлжинд гарч байсан чадварлаг залуус 2 цаг гаруй дээр доороос нь бага багаар өрөмдөж байж арайхийн тэг дундуур нь салгаж үүрийн 04:00 цагт сая нэг сэтгэл амарч гэртээ ирлээ. Охин минь хөөрхий оройноос үүр цайтал энэ бүх процестоо хуруу нь өвдөж хавдаж тасралтгүй орилж уйлсаар бүр туйлдах шиг боллоо тэврээд сайхан амаръя даа. Сэтгэл зүрхнээсээ ажлаа хийж гүйцэтгэсэн Яаралтай түргэн тусламж 103, ГССҮТ-ийн эмч нар, ОБЕГ-ын чадварлаг залуустаа маш их баярлалаа.даа баярлалаа.Аавуудын группээс зөвлөгөө авахаар пост оруулахад чатаар коментоор зөвлөгөө өгч санаа тавьж тусалсан бүх аавууддаа баярлалаа. Сандарч бхад садаа гэгчээр гэмтэл явах гэтэл машин асдаггүй акумлятор суучихсан байж. Хар шөнөөр ирж холбож асааж өгсөн. Төр Овогт Аюурзаны Отгонбаатартаа мөн сэтгэл зүрхээрээ байсанGanaa BudЦаашид та бүхэнд ийм асуудал тохиолдвол ОБЕГ-ын 24 цагийн яаралтай тусламжийн оператор 105, 80100105 гэсэн дугаарт холбогдох ёстой юм билээ шүү. Анхааруулга зөвлөмж болгож бичлээ.

error: Content is protected !!