Ч.Ганжавхлан: Фокусгүй 20 өдөр


За мань чинь эргээд ирлээ. Нүд ер нь дээрдэж байна одоо уртаашаа 7 хоногийн асуудал л бололтой том аюул нь холуур өнгөрч, тэр байтугай жон жон гээд пост бичиж сууна. Их л сонирхолтой 20 хоног өнгөрлөө. Та нарт ойлгомжтойгоор хэлвэл алганы хээ харагдахгүй, гар утас, ном, ойрхон байгаа бүх зүйл фокусгүй дүрс болдог юм байна. Эхнэр өглөө надад Монголын сошиалын тоймыг яг нэвтрүүлэгч шиг ярьж өгнө. Манай эхнэр угаасаа телевизэд сэтгүүлч хийж байсан туршлагатай хүн л дээ аймар сонирхолтой тод ярина.

Зарим сэдэв дээр нь би тодруулга авна Трамп тэгээд ялагдчаад сонгуулийн үр дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу хайшаа ийн ? энэ тэр гээд л … Хардаг зүйлс харагдахгүй болонгуут бачуурах хийцгүйрэхийн туйл. Дахиад л эхнэрээс чи энийг хар даа цагаан хувцастай хүмүүс л яваад байх шиг байна манай Лантуугынхан хүнс түгээж байх шиг байна тийм үү ? … Заа хүүтэйгээ бол амьдралдаа тоглож байгаагүйгээр их тоглолоо. Хүү маань үргэлж 100 амьтай би ердөө хоёрхон амьтай. Сүүлдээ мань хүн 100 ширхэг 100 амьтай болчлоо ч гэнэ үү өөрийнхөө мэдэх тооны хязгаар дээд цэгт морилсон. Харааныхаа нөхцөл байдалд тоглож болох 5 шинэ тоглоом зохиож нэг нэгээр нь тоглоно. Заримдаа тэр тоглоомондоо бараг ороод ч байх шиг. Заа тэгээд шал угаах, тоос соруулах, цас цэвэрлэх гэх мэт цаг алах ажлыг бол бүр булааж дээрэмдэж хийдэг болов. Өмнүүр ороод нэг нь хийчих юм бол бараг уурлах маягтай. Сайхан зүгээр юу ч бодолгүй амраад … За тэрэн шиг худлаа юм бол надад байхгүй юм байна. Зүгээр суувал бачуураад л сонин болоод л ккк … Эхнэр Call гэдэг Солонгос киног ганцаараа үзэхээс айж байна гээд хамт үзэв. Аймшгийн гэхээсээ илүү гоё агуулгатай кино байсан. Тэд нар уул нь нэг ангит киногоо драмаас илүү хийдийшд. OldBoy санаанд ороод ч байх шиг. Хоолыг бол үнэхээр төрөл төрлөөр нь хийж үзлээ. Хамгийн хөгжилтэй нь тогоонд хутгаж байгаа хоол маань надад сайн фокустай харагдах хэрнээ тавган дээр тавиад идэх гэхээр ямар ч утгагүй дүрс болж хувирна. 11 цагийн мэдээг бүр ажил болгож сонсдог болов. Бараг өглөө босоод тэрийг хүлээж энэ тэр. За тэгээд өнөөхөө сонссоныхоо дараа элдэв юм төрийнхний өмнөөс бодоод л …

Хэнээтэй дураак Монголын фээсбүүк надаар л дутав гэж. Амбасэлмаа гуай шууд яриад эхэлвэл амар байтал наана нь нэг эгээ оршил хэлдэг тэр хэсгийг нь хасаад хаячмаар ч юм шиг мангар ажилтай. Энэ мэтээр 14 хоног сайжирсан ч муудсан ч зүйлгүй дүлий сууж байгаад фокус ч бага багаар орж ирэн ерөнхийдөө таамгаар явж болохоор болонгуут нь гэрийнхэндээ за би хүнс түгээлтэндээ явлаа гэж лагераас цүнхээ тэвэрч гараад хэдэн өдөр шөнө Базараагаараа жолооч хийлгэж аваад баахан явав. Юм төсөөлснөөс хол зөрсөнгүй ердөө 14-хэн хоногийн дотор нөхцөл байдал огцом дорджээ. Өвөрмонгол ахан дүүс, фантастик продакшны залуус үнэхээр мундаг туслажээ. Талархмаар. Заа тэгээд янз бүрийн сайт Ганжавхлан хараагүй болох гэж байна ч билүү жаахан бичиж үзэж үнсээд авмаар. Юм гэхдээ миний бодлоор ийм. Хүн хичнээн ирээдүйг төлөвлөж өнгөрснөө дурсдаг ч яг өнөөдрөөр л амьдардаг. Бид хэзээ ч тэгэж байгаад хэн нэгнийг хайрлахгүй юм байна. Дараа нь их томоор баярлуулах биш жижгээр ч хамаагүй өнөөдөр л хайртай хүмүүсээ хайрлах хэрэгтэй, өгөхийг хүссэн зүйлээ өгчих хэрэгтэй. Тэр сайхан үгсийг, тэр ганцхан ширхэг цэцгийг өнөөдөр л өгөх ёстой юм байна. Үхэл хүлээгсдийн газрыг бичсэн Далхаагийн Норов гуай та бидний хайрыг хүртэж завдалгүй тэнгэр болжээ, өнөөдөр бид мартсан ч магад. Аль нь ч түүний хувьд бол өнгөрсөн цаг, суварга босгоод ч харахгүй л болов уу … Араас нь чанга орилох биш амьд байхад нь сайн муугаар ч болов цуг байсан хүмүүсээ тээгээд явсан болов уу … гэж бодоод бидний хэдэн залуус нь Монгол улсын аугаа их хүүхдэд ээлтэй бодлого, систем, философийг хүлээж чадалгүй өнөө шөнө их хүйтэн байна даа өөрийнхөөс өөрцгүй нэг ч хүүхдэд болов … гээд гүйгээд байдаг юм шү дээ … энэ тэр гэж эморч хүртэл үзжийна.

Заза ямар ч байсан мань чинь асуудалгүй ок шүү. Нэг шил мил зүүдэг болох юм шиг байгаан, тэр эмийн сан андуурч өгсөн хүн амьтныг энд бичээд ч яахав шүүгээд ч яахав нэг нэг хүчтэй үнсэх нь бол тодорхой. Гол нь бүгд тэгээд ХҮНЭЭРЭЭ байгаарай. Үнсий !

error: Content is protected !!