Жанцанноровын хүү булаалгасан ажлаа эргүүлж авчээ


Нэг жил хагасын өмнө Нийслэлийн Соёл, урлагийн газарт ажиллаж байхад хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, хувийн сонирхол, гүтгэлэг, цуурхал, явуулга дээр тулгуурлан Засаг дарга /тухайн үeийн/ сахилгын шийтгэл нэрийдлээр ажлаас халах тушаал гаргасан. Үүний дараа миний биe нотлох баримтгүй, Төрийн албаны хуулийн зохих шаардлагыг хангаагүй, үндэслэл муутай шийдвэр гэж үзээд шүүхэд хандан үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гаргасан юм.

Шүүхийн Тогтоол /2020.09.30/ зэрэгт урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч байсан боловч тухай бүрт нь НЗДТГ /тухайн үeийн/-аас хоног хугацааг аль болох сунгаж удаашруулах, давж заалдах, тайлбар гаргах, ээлжийн амралт таарсан учир биeлүүлэх боломжгүй байна гэх мэтчилэн зунгааралдуулсаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй байсаар шинэ Засаг, шинэ тогтолцоотой болж асуудлыг шийдвэрлэн /2020.12.10/ өнөөдөр /2020.12.11/ ажилдаа буцаж орлоо. Ямар нэг албан тушаал хашихад хэн нэгний нөмөр, аль нэг бүлэглэлд орж байж бүтдэг гэх яриа нийгэмд байдаг. Үнэнийг хэлэхэд Би ингэхэд хэний фракц, хэний хүн юм бол?! гэдгээ мэдэхгүй. Заавал нэг бүлэглэл, эсвэл нэг хүний ивээлд байх ёстой гэдгийг ойлголгүй өнөөдрийг хүрчээ. Мэдээж ажил дээр санаа бодол, гар хөл нийлэх нийлэхгүй олон асуудал гардаг. Тэр болгоныг хийe бүтээе гэсэн сэтгэл байвал ойлголцоод шийдэж болдог. Харин ойлголцохгүй бол зам замаа хөөсөн нь амар байдаг. Залуучууд бидний хувьд сандал суудал гэхээсээ мэдсэн сурсан, санасан бодсоноо ажил хэрэг болгохын төлөө зүтгэж явах нь урамтай.Энэ хугацаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон болон даргаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнэ та бүхэнд талархаж байгаагаа илэрхийльe хэмээжээ.

error: Content is protected !!