Өмнөд Солонгосын нэртэй найруулагч Covid-19-ийн улмаас нас баржээ


Өмнөд Солонгосын кино найруулагч Ким Ки Дук коронавирусний халдвар авсны улмаас нас баржээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр баасан гарагт шилжих шөнө Латвид эмнэлэгт нас барсан байна.

Түүнийг нас барсныг ArtDocFest/Riga кино наадмын захирал Виталий Манский анх мэдээлжээ. The Korea Herald сонинд мэдээлж буйгаар, Ким Ки Дукийг нас барсныг түүний гэр бүл Өмнөд Солонгосын хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа нотолсон байна. Delfi цахим хуудсанд өмнө нь мэдээлснээр, Ким Ки Дук үл хөдлөх хөрөнгө худалдан авч, оршин суух зөвшөөрөл хүсэхээр Латвид ирсэн байжээ. Ким Ки Дук бол Солонгосын хамгийн алдартай найруулагчдын нэг бөгөөд тэрбээр Канн, Венец, Берлиний кино наадмын дээд шагналыг хүртсэн юм. Түүний Хавар, зун, намар, өвөл … дахиад хавар, Нум, Амьсгал кинонууд нь Солонгосын кино урлагийн шилдэг бүтээлд тооцогддог билээ.

error: Content is protected !!