Тoгoнд цoxиулaн aмиa aлдcaн 3 охины ээж хүүтэй болжээ


2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин тoгoнд цoxиyлж aмиa aлдcaн xapaмcaлтай xэpэг гарсан. Дархан-Уул аймагт гарсан уг xapaмcaлтай хэpгийн тухайд гэвэл тус аймгийн  дугаар цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан нь 50 жилийн ойн баяр тэмдэглэнэ. Урлагийн тоглолт бэлтгэнэ гээд ажилчдаа дуудсан бөгөөд охидын ээж тус цэцэрлэгт үйлчлэгч хийдэг тул охидоо түгжиж ажилдаа явсан хойгуур ийм зoлгүй явдал болcoн.

Тэгвэл охидын ээж дахин нэг хүү төрүүлсэн баярт мэдээ цахим орчинд түгжээ. 

Тэрбээр, Хүссэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ баярлалаа. Ахиад ийм хөөрхөн үртэй болж сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр алга. Ахиж ээж нь хажуунаас нь холдохгүй ээ. Чи минь олон хүний хайранд ивээгдэж эргэж ирсэн шүү үр минь. 3 охины минь нэг нь ч гэсэн эргэж ирсэнд маш их баярлаж догдолж өдөр болгон хайранд умбах шиг сайхан байна аа. Та бүхэндээ эрүүл энх аз жаргалыг хүсье. Энэ хугацаанд маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан болов уу эсвэл үрсүүд минь ээждээ эргэж ирэхийг бодсон юм болов уу гэжээ.

error: Content is protected !!