Олны танил эрхэмүүдийн шинэ жилийн ижил хоршил


Ердөө 17 хоногийн дараа хуучин оноо үдэж, шинэ оноо угтана. Айлчлан ирж буй шинэ ондоо дэлхий дахинаа тархаад буй коронавирусийг намжиж, бүх улс оронд эрүүл энх ноёлох болтуйга хэмээн ерөөл өргөе.

Арванхоёрдугаар сарын эхээр гацуур модоо зассан айлууд олон бий. Олны танилууд ч хэдийнээ мөнх ногоон гацуураараа гэрээ гоёж, хос өмсгөлөөрөө гангарсаар байна.

Жүжигчид шинэ жилийн зурагтай цамцаар гоёж байгаа бол дуучин С.Сэрчмаа сэргэлэн цовоо хоёр охинтойгоо эмэгтэй санта болжээ. Хэзээний л загварлаг дууч бүсгүй энэ удаад бусдаасаа содон байна аа.

Тэмкагийн гэр бүл гацуураа засаад ганган ногоон цамцаар ижилсжээ. Тэгвэл МУГЖ И.Одончимэг, Бархүү Сүний, Тэмүүжингийн гэр бүлийн гоёл нэг брэндийнх гэнэ шүү. Уг брэнд оддын дунд алдартай. Дуучин Ану ч таван сайхан охин, ханьтайгаа ийн хослов.

error: Content is protected !!