Мисс Э.Одгэрэл 1987 он


Үүрд ​​мөнх залуу Э.Одгэрэл 1967 оны 1-р сарын 11-нд Улаанбаатарт төрсөн. Монголын алдарт дизайнер, хатагтай Н.Соёлмаа түүнийг олж харан анх загварт хөтөлсөн гэдэг. Өдгөө тэрбээр Монголын хамгийн өндөр үнээр загвар өмсдөг топ модель болжээ.

53 настай ч орчин цагийн залуустай эн зэрэгцэн загварын тайзнаа гялалзаж, гялтагнаж яваа топ. Өнгөрсөн жил Италийн брэндийн загварыг өмсөж нэлээдгүй шуугианыг тариад амжсан.

Мөнхийн залуу хатагтай 1987 онд 20 настайдаа ийм төрхтэй хөөрхөн эмэгтэй байжээ. Гэрэл зураг түүх өгүүлнээ гэж түүний залуу насны төрх одоогийнхоосоо огт өөрчлөгдөөгүй явна.

error: Content is protected !!