Дуучин Мино хэнтэй романтиклав


Хар сарнай-н С.Амараагийн дүү  С.Амарбаясгалантай хамт Хатариш дууг дуулсан нь олонд хүрсний дараа Хайрлаж болох уу кинонд тоглосон Мино гэж бүсгүй нэг хэсэг олны анхааралд байсан. Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан.

Тэд хамтдаа амьдраад бүтэн гурван сарын ч  нүүр үзэлгүй салж, зам мөрөө хөөцгөөсөн гэдэг. Өдгөө ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж яваа тэрбээр хөл хорио тавигдахаар шууд л аялалд нисэх гэнэ.

Сайхан хүүхэнд харц унагах эрчүүд олон. Тэрбээр хүүхдийнхээ эцгийг ихэд нууцалдаг. Өөрийн сошиал хуудастаа биеийнхээ аль нэг хэсгийг харуулсан гэрэл зургийг нуухгүй дэлгэдэг нэгэн. Дуучны талбартаа хүч үзэхээсээ илүү дэлгэцийн бүтээлд тоглох дуртай Мино Романтик биш гэх үү шинэ жилийн баярт зориулсан бүтээлд тогложээ. Фэнүүд нь түүнийг хэнтэй романтиклав хэмээн их л хардаж суугаа бололтой.

error: Content is protected !!