Амай-д намайг хайрлах хайраас өөр зүйл байгаагүй


Аялагч Золбаяр буюу бидний сайн мэдэхээр Амайг олон хүн таних билээ. Тэгвэл түүний хайртай бүсгүй түүнтэй танилцсан хайрын түүхээ ийн өгүүлсэн байна.

Бид хоёр анх тэнд ингэж, тэгж танилцсан гэсэн үлэг болсон хариулт өгмөөргүй санагдлаа. Ямарч л байсан фб-ээр танилцаагүй.

Анх түүнтэй танилцахад би өвчтэй гэдгийг нь мэдээгүй. Нилээн хэд хоногийн дараа л найзаас нь хүнд өвчтэйг нь мэдээд тоодгүй байсандаа, их зан гаргадаг байсандаа их харамсаж билээ. Удалгүй манай хүн ч надаас үерхэцгээе гэж хэлэхэд нь ёстой эвгүй байдалд орвоо. Гэхдээ би үгүй гэж хэлж болохгүйгээ л сайн мэдэж байсан. яагаад гэвэл энэ хүнд амьдрах итгэл байгаа юм байна, би тэрийг нь үгүй хийж болохгүй гэдгийг ойлгосон болохоор.

Эхэндээ нилээн удаан хүн амьтнаас нууж тэр үедээ таньдаг байсан эгчийнхээ хажууд хүртэл танихгүй царайлж, Нилээн сүүлд нь Амай ах тэгсэн ингэсэн гээл бага багаар хэлэх гэж оролддог байж. Гэхдээ тэр эгч бид хоёрыг нийлүүлсэн гэж одоог хүртэл боддог
Ингэж явсаар сүүлдээ ч бүр танихгүй хүн шиг санагддаг болоод хөндийрч эхэлсэн, заримдаа салмаар санагдсан үе зөндөө байсан ч босгож өгнөө гэсэн амлалтаасаа болоод чадаагүй.

Бас бид хоёр тийм ч амар сайхнаар эхлээгүй ээ Хамт амьдарч эхлээд нилээн асуудлууд гарч эхэлсэн, Золоо миний анхны залуу болохоор үерхэл гэж сайн мэдэхгүй заримдаа яахаа мэдэхгүй нилээн сандардаг байлаа. Шөнө бүр бие нь мууддаг учраас биеийн барихаас эхсүүлээд байнгын асаргаа шаардлагатай байв. Гэхдээ сайжирч байгааг нь харах л надад урамтай байсан, утаж чаддаггүй байсан хүн маш их унтдаг болоол… Дээрээс нь Би Золоо-г анхнаасаа л эрүүл гэсэн нүдээр харж, эрүүл хүн шиг харьцдаг байсан минь шантрахад хүргээгүй байх.
Тэгсэн эдгэртэл нь л хамт байна гэж бодсон хүн чинь өөрөө бага багаар сайн болоод…. аргaгүй биздээ анхны залуу маань юм чинь, Ээж маань надад эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой олон залуутай орооцолдож болохгүй гэж бага байхаас л сургадаг байсан.
Томрох тусам эргэн тойронд элдэв ах нар эргэлдэж багадаа зурагтаар үзэж, дууг нь сонсож хүүхэд насны гэмгүй дурлалаар дурлаж явсан ах нар маань ч үерхэх санал тавьдаг болсон байв гэсэн ч ээжийнхээ захисныг, ирээдүйн нөхрөө, өөрийн үнэ цэнээ нэгдүгээрт тавьсаар сурч боловсорч өөрийгөө хөгжүүлнэ гэсээр нилээн сүүлд хайртайгаа учиржээ.

Хамт амьдарсан үеэс би ажил хийж чадахгүй манай хүн ч хөдөлмөр эрхэлж чадахгүй, Аав ээжээсээ ч дэмжлэг гуйж болохгүй учраас бид хоёр санхүүгийн хямралд орж эхлэв. кирмаандаа байсан мөнгөнүүдээ нийлүүлж нэг зайрмаг(Venus) аваад хувааж иддэг байлаа.(энэ миний амьдралын хамгийн дурсамжтай үе)

Энэ үеэс өдийг хүртэл бидний амьдрал жигд байгаагүй ээ, Бүхнийг өөрсдөө босгох гээд үзээд л байна.

эндээс юуг хэлэх гээд байна вэ? Гэхээр хайр сэтгэлийг мөнгөөр хэмжиж болохгүй, амар амьдралд жинтэй зүйл байдаггүй, эхэлсэн л бол ямар ч асуудал тулгарсан, ямар ч хэцүү байсан эцсийн үзэж хайрлана л гэсэн бол үгэндээ үнэнч байгаарай хосууд минь
Мөнгөтэй мөнгөгүй тарган туранхай өвчтэй зовлонтой аль нь ч байсан хамаагүй ээ, чамайг хайрлах хайр нь гол шүү
Бас Эр эм аль аль нь амархан хайрлаж, амархан мартаж, амархан өөр нэгнийг хайдаг амархан зүрх сэтгэлтэй байж болохгүй шүү

Магадгүй Золоо-д намайг хайрлах хайраас өөр зүйл байгаагүй нь миний түүнийг хайрласан гол шалтгаан байх

Мөр өөд

error: Content is protected !!