Брэнд Г.Ганзаяа хөл хүнд болжээ


Төр түшилцэж явсан Лу.Гантөмөрийн охин Ганзаяа сошиалд од нэгэн. Үүрийн хүсэл сонирхлоороо хувцасны дэлгүүр ажиллаж анх бизнесийн гараагаа эхэлж байсан тэрбээр өдгөө брэнд хочтой болсон.

Үнэтэй дэгжин, тансаг хувцаслалтаараа бусдыг байлдан дагуулдаг түүний хайрыг бүжигчин Төөгөө татсан гэдэг. Цахим маркетингаар хөлжих арга ухааныг олсон тэд бусдад хэрхэн мөнгө олох сургалтыг заадаг.

Бүжигчин залуу өмнө нь амьдралтай байсан ч эхнэр нь салсан гэдэг. Тэгвэл өдгөө хосууд анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж яваа аж.

Г.Ганзаяа сүүлийн саруудад инстаграм хуудастаа зураг оруулахаа больж, блогоо ч хөтлөхгүй байгаа. Тэгвэл тэднийг салсан гэх шуум дэгдэж байсан бол хөл хүнд төрхөө ихэд нууцалж буй учиг нь тайлагдав бололтой.

error: Content is protected !!