Шарk гэх Г.Амартүвшин гишүүний үнэн төрхийг Д.Хаянхярваа илчлэв


Ганц үг хэлж, алхам хөдлөх бүртээ шүүмжлэл хүртдэг УИХ-ын гишүүдийн паян үргэлжилсээр. Виртуал зургаа тавьж, дотоожтой хуралд оролцож, ганц өгүүлбэр холбох гэж арга ядсан гишүүдийн үзүүлбэрүүд хөл хорионы үеэр хөөрхөн л хоржоонтой байв. Онигоо хийх юу байна, тэр бүрийг нь манайхан өлгөөд авчихдаг юм хойно өршөөл ч эрээд нэмэргүй биз. Сүүлдээ хуулиараа далимдуулж, дарамтлах өнгө аяс илрээд байхад яалтай ч билээ. Өчигдөрхөн оймс Г.Амартүвшингийн чат тун чиг хэл ам дагуулаад амжив.

Тэрээр Эрдэнэс Монгол компанийн дэд захиралд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон томилогдох тухайд уурсаж, бухимдлаа гаргажээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Ц.Цолмонг Эрдэнэс Монгол компанийн дэд захирлаар томилохыг эсэргүүцэж Энэ одоо манай намтай өрсөлдөж, ХУД-ийн 29-р тойрогт намын бодлого сөрж, бие даан нэр дэвшсэн Цолмон гэж нөхөр ийм албан тушаалд томилогдож байгаа юм уу. Миний эсрэг сошиалаар баахан сэвж дийлээгүй байж, одоо намын залуучуудын очих ёстой томилгоо дээр албан тушаал хүртэж байгааг хараад гайхаж сууна. Арай ч дээ гэв. Ийн хэлснийг нь Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваа зургаар баталгаажуулж, “Би Г.Амартүвшин  гишүүнийг ийм ядуу сэтгэдэг гэж даан ч бодсонгүй. Боловсролыг үнэлдэг хүн гэж ойлгож байсан алдаа байжээ. Ядмаг сэтгэлгээнээсээ сал дүү минь гэж зөвлөх байна” хэмээн жиргэжээ.

Үнэхээр л Г.Амартүвшингийн хэлснээр аль чадалтай, эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүн л дэд захирлын тушаалд томилогдох эрхтэй болох нь. Өнөө шарк ах, трэнд дэлгэрүүлэгч оймсчин Г.Амартүвшинг боловсролынхоо зэрэг зиндаагаар ярьдаг гэж бодтол холбож хэлсэн ганц хоёрхон өгүүлбэр нь түүнийг ядуу сэтгэлгээтэй, өш санадаг нэгэн болгож хувирав.

 

error: Content is protected !!