Оk, Лaнтyyн дoxиoг шaлгaцгaaя

За хэдүүлээ хардалт сэрдэлт, далд бодлоо ил гаргаад нэг тийш нь цэгцэлчихье. Үнэхээр ингэж боддог хүмүүс байна уу ? Twitter ертөнцөд энэ жиргээ их олон хандалттай яваа юм байна. Сайн харвал миний ч асуудал биш бололтой, надаар дамжуулж нийт хамт олныг маань гижигдэж байна уу гэлтэй ? Ер нь ажаад байхнээ жаахан жуухан егөө яваад л байгаа. Асаагүй галыг өрдөөд яахав гэж бодож байсан өөрөө цучил нэмж байгаад шуудхан хэлчихье ! Энэ улсад нийгмийнхээ бодит амьдрал руу ингэж гүн орсон шашин улс төрөөс хамааралгүй ТББ байсныг сүүлийн 20 жил би лав мэдэхгүй юм байна.

Аудит шалгалтаас зугтдаг байсан соёлыг бид E&Y, BDO олон улсын хамгийн том аудитуудыг оруулж ТББ-н санхүүгийн ил тод байдлыг харуулав. Тэр ертөнцөд аргалаад гайгүй гаргачихъя гэдэг яриа байдаггүй юм билээ. Infiniti Solution-той хамтран биднээс хамааралгүйгээр хандивлагчид маань өөрсдөө ХАНДИВ ЗАРДАЛ-аа хянаад явдаг IT систем байгуулж зарлав. Та хандив өгсөн бол битгий март, хаана юунд зарцуулагдаж байгааг үргэлж хяна шалга гэдэг үгийг бид хэлдэг болов. Төрийн албаны дарга нарын халаасны ТББ-ууд, хамаатных нь хүний нэр дээр төртэй гэрээлээд буцаад халаасладаг тогтолцоо өнөөг хүртэл Монголд оршсоор. Тэрийг хэн ч үл анзаарна … Яг амьдрал дээр ил тод ажил хийж байгаа хэдэн залуусаа л дээр дооргүй хэмлэж хардана, муулна …

Муулагчдын үгтэй үггүй бид өөрсдийгөө шалгуулж дэлхийн санхүү сахилга батын стандартад оччих юмсан гэж хичээнэ … ЖДҮ, ДЭЭРЭМ гээд 100 ширхэг Ид шидийн оронг барьчих мөнгөө суйлуулчихаад хэн нь ч дуугарахгүй бүлх залгисан мэт. Чадахаар нь мань мэтдээ нэг тийм өвлийн гутал хувцас ярьсан шигээ л … Ок бидэнд алдаа оноо бий, гэхдээ итгэл алдаагүй, буруу яваагүй. Бид тайзан дээр гараад шалгуулъя бүх санхүү, үйл ажиллагаа, хардалттай зүйлсийг ! Гэхдээ ганцаараа тэр тайзан дээр гарахгүй, Монгол улсад байгаа бүх олон улсын байгууллагууд, шашны байгууллагууд, тусламжийн байгууллагууд, ТББ-н байгууллагуудтай хамтдаа гарцгаая ! Манайд бол ямар ч айх юм алга, 100-н айлаас хэдэн санхүүгийн тамгагүй падаан авсан хэрэгт л унаж мэднэ.

Бусдаар бол ҮНСИЙ НЭЭРЭЭ ! Энэ жиргээндээ биш үүнтэй нэг бодолтой олон зуун хүн байдаг юм байна аа би харлаа. Ёстой хандивын хайрцагнаас ганц ширхэг чихэр аваад үмхцэн биш би нээрээ шалгуулья өө, коронагийн хавьтлын түүх шиг нэг нэгээр нь шалгуулахад бэлэн байна, завтай ч байна !

error: Content is protected !!