Баавгайтай чихрээ санаж байна уу

Социализмын үед баавгайтай чихэр гэдэг нэг их гоё чихэр байдаг байв. Үнэтэй, ховор. Одоо ч элбэг болж дээ. Гэхдээ амт нь дээр үеийнх шиг байхаа больжээ. Хүмүүсийн дунд дам ярих нь энэ чихрийг Хятадаас оруулж ирдэг болсон гэнэ.

Гэхдээ чихрийн цаасан дээрх ойд тоглож буй хөөрхөн бамбаруушны зураг яг хэвээрээ. Энэ бол Оросын суут реалист зураач Иван Шишкиний Нарсан ойн өглөө гэдэг бүтээл ажээ.

1832-оос 1898 оны хооронд амьдарч байсан Иван Шишкин байгаль эх, тэр дундаа ой, модны тухай зургаараа нэрд гарчээ. Түүний бүтээл Орос орны тухай хамгийн сайхан дүрслэн харуулсан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор ордог байна.

error: Content is protected !!