Дуучин Ука монгол хэл бичгээ сурч эхэлжээ


Монгол Улсын Epөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Epөнхийлөгчийн заах хичээлийн агуулгыг боловсруулжээ.

Энэхүү хичээлийн төгсгөлд олны танил эрхмүүд гэрийн даалгаврыг танилцуулж байгаа тэгвэл үүнд дуучин Уламбаяр буюу Ука оролцжээ. Тэрбээр ямартаа ч монгол хэл бичгээ сурч эхэлжээ.

error: Content is protected !!