Б.Нарандэлгэр буюу Ray-гийн үзэсгэлэнт иогчин Б.Үүлэнсолонго


Монголын хөгжмийн ертөнцөд beatbox урлагийг хөгжүүлж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон залуусын дунд beatbox Ray нэрээрээ танил болсон Б.Нарандэлгэрийг уншигч та таних биз ээ. Тэрбээр амьдралынхаа ханиар Б.Үүлэнсолонго гэх бүсгүйг сонгосон.

Хосууд гурван хүүхдийн аав, ээж болсон. Б.Үүлэнсолонго төрсний дараа нуруу нь өвддөг болсон тул дасгал хөдөлгөөн хийхийг эмч зөвлөжээ. Ингээд иогоор хичээллэх болж. Харин өдгөө иогийн төвтэй болж багшилж яваа.

Японд олон жил амьдарч байгаад ирсэн Нарандэлгэрийг урлагийн хүн гэдгийг мэдэхгүй анх танилцахдаа эрэгтэй хүн байж яасан сүрхий гялгар залуу бэ гэж бодож байсан гэдэг. Түүний хань эрэгтэй хүн тэр тусмаа урлагийн хүн гэдэг утгаараа их л цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг аж.

error: Content is protected !!