Балетчин Сүнээ 30 хүрэхээсээ өмнө үзэж, харах туулах зүйлээ мэдрээд ав гэлээ


Балетын багш Сүнээ, Би зүгээр боддог юм.
Хүн аль болох залуу насандаа үзэх юмаа үзээд амьдралын хуулийг ойлгоод 30 хүрэхээсээ өмнө төлөвшчихвөл зүгээр юмуу гэж. Хайрлаж үз хаягдаж үз, гүтгүүлж доромжлуулж үз, итгэж үз, хамгийн их итгэж явсан хүнээ яаж урвахыг харж үз, араасаа хутгалуулж үз, хүн өөрөө л амьд гарахын тулд өрөөлийн амьдралыг яаж үгүй хийж болохыг харж үз, өөрөө мэдэрч үз, мандаж үз, өндрөөс унаж үз. Нулимснаас өөр найзгүй үхлээс өөр сонголтгүй буланд шахагдаж үз.
Бурхан чөтгөр хоёр буруу харсан мэт гомдох ч хүнгүй ганцаардал үз!

Яг энэ бүх мэдрэмжийн дараа та хэн болж төлөвшсөн бэ гэдэг тань их чухал. Атаархагч үзэн ядагч, гомдоллогч өшөө авагч болох уу?
Алдаагаа өөрөө олж харсан амьдралд талархагч аз жаргалыг түгээгч болох уу? Бүх зүйл таны хандлага сонголтоос хамаардаг. Хүчирхэг хүн гэж хүчтэй сэтгэл зүйтэй хүнийг хэлдэг байх. Тэр бүдэрсэн ч босож ирээд бүхнийг эхлүүлэг сэтгэлийн дархлаа суусан байдаг.

error: Content is protected !!