Facebook компани өдөр тутмын сонинд Apple-ийн эсpэг cypталчилгаа гаргажээ

Хоорондоо эв түнжин муутай гэгддэг Америкийн технологийн хоёр аварга компанийн харилцаанд шинэ маргаан зөрчил үүсээд байна.

Apple компани ирэх оны эхээр зах зээлд гаргах iOS мобайл үйлдлийн системийн шинэ хувилбартаа хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зар сурталчилгаанд ашиглах боломжийг хязгаарлаж байгаа юм.

Facebook компани энэ шийдлийг хүчтэй эсэргүүцэж, өчигдөр АНУ-ын өдөр тутмын New York Times, Wall Street Journal, Washington Post сонинуудад бүтэн нүүр сөрөг сурталчилгаа гаргажээ.

“Орон бүхний жижиг бизнес эрхлэгчдийн өмнөөс бид Apple-ийн эсрэг зогсож байна“ гэсэн толгойг уг сурталчилгаандаа зүүсэн байна. Facebook-ийн тайлбарлаж байгаагаар iOS-ийн шинэ хувилбар тухайн хэрэглэгчдэд чиглэсэн зар сурталчилгаа явуулахыг хориглосноор маш олон жижиг бизнес эрхлэгчдийг хохироож буй гэнэ.

Apple компани iPhone хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалж, оронд нь IDFA (Identifier for Advertisers) нэртэй сурталчилгааны үр өгөөжийг дээшлүүлэх систем нэвтрүүлсэн юм. Энэ систем нь тодорхой нэг хэрэглэгч яг юуг сонирхож буй талаар мэдээллийг сурталчилгаа явуулагчдад өгдөггүй, оронд нь санамсаргүй түүврээр сонгосон статистик мэдээлэл өгдөг ажээ.

Facebook компани энэхүү IDFA системийг хэрэглэхээс татгалзаж байгаа юм. IDFA-ийг Apple энэ оны есдүгээр сард iOS 14 хувилбартай хамт нэвтрүүлэх гэж байснаа хойшлуулж, 2021 оны эхээр зах зээлд гарах 14.4 дэд хувилбарт нэвтрүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Apple Insider

error: Content is protected !!