Б.Ганчимэг: Сошил булли бол дарамт

Хэдэн мянгаараа хошуурч, ойлгосон ойлгоогүй зориуд сэдвийг мушгин шаагиж, туйлширч, цахим a ллaгa болгож буй нь өөрөө маш муухай үзэгдэл.
Үндсэн асуудлыг санаатай бүдгэрүүлэх зорилготой. Эрүүл саруул мэтгэлцээн, хэлэлцүүлгээс холдуулж шидсэнээр Монголын нийгэм өөрөө хохирно гэдгийг олж харж байгаа, хэлж байгаа залуу сэхээтэн гэхэд ганц хоёрхон харагдана.
Тэднийгээ сонсох битгий хэл өөртөө дурлагч, номлогч, cэтгэцийн асуудалтай амьтан гэх мэтээр чимхэлж үзэгдэх юм.
Том том алдар цуутай ах нар, шинэ залуу сошил Одууд , сөрөг хүчний төлөөллүүд бүгд сошил булли хийцгээн тойрон бүжнэ. Өөрсдөө ингэж нүдүүлсэн бол … паа пээ харанхуй масс … яанаа ийнээ гэцгээн нүүрээ дарцгааж байгаа даа.
Зарим хүний эрхийн зүтгэлтнүүд гэнэт нэгдэн гарч ирж хямдхан акци хиймэр аядана. Алдаа гаргасан, ойлгогдож амжаагүй кейсүүдийг шүүрч авч тодордог хогийн жижиг зангаа том том үзэл санаа, бүлт бүлт уриагаар хучна.
Сошил булли дээр хүмүүсийн цаад мөн чанар гайхалтай тод илрэн харагддаг. Угаасаа юун дээр бүжиж буйгаар нь хүнийг амархан таньж болдог л доо.


Нөгөө талаар Сошил булли бол байдаг л зүйл. Хамгийн харгис, шударга биш тал нь ярих, тайлбарлах, тайлах цаг хугацаа олгохгүй шахаж нүддэг.
Бас нэг муухай шинж нь огт сонсдоггүй. Шүүх хурал дээр яллагдагчийн үгийг сонсдог бол энэ тохиолдолд сонсохгүй. Эрхийн тухай бүх ойлголт шууд шалан дээр.
Ийм үеэр хогийн гүтгэгч, хууль зөрчигч, өш зангидагчид, цаг үедээ гомдогсод, сонгуульд ялагдагсад бүгд ичээнээс сэрэн гарч ирж ГОЦЛОЛ бүжиг хийнэ.
Эцсийн дүндээ энэ бүхэн нь Монголын нийгмийг улам л будлиантуулж, будантуулахад нэмэр хандив болж байна.
Эрүүл ой ухаан, эрүүл хэлэлцээр суурьтай нийгэмд залуусаа амьдруулахсан.

error: Content is protected !!