Жүжигчин Өлзийхүүгийн урласан бүтээл Баярмаа


Том нүдтэй, буржгар үстэй Х.Баярмааг ээжийгээ өвчсөн мэт дуурайсан гэдэг. Найруулагч аав, жүжигчин ээжийн охин юм болохоор Х.Баярмаа төрөхөөс л өндөр нуруу, өөгүй царай, авьяас билгийн өгөгдөлтэй төрсөн. Playboy  сэтгүүлийн нүүрийг чимж, Дэлхийн мисс тэмцээнд орон, орны сайхан бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж, улсынхаа нэрийг гаргаж чадсан тэрээр одоог хүртэл хань ижлийн сураг дуулгаагүй яваа.

Жүжигчин, фото моделийн үүргийг давхар биелүүлж яваа авьяаслаг Х.Баярмаа сүүлийн үед ихээхэн өөрчлөгдөж, төрөл арилжиж эхлэв. Бие галбиртаа гойд анхаарахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвараа ч ахиулж буй түүний араас хуйлрах эрчүүдийн цуваа ч тасардаггүй биз ээ. Жил ирэх бүр барби төрхөнд умбаж, сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд жагсаж яваа түүнийг шагшин магтахаас өөр яах билээ.

Тэрбээр өөрийгөө дүрслэхдээ ээжийн минь бүтээсэн бүтээл хэмээн бичжээ.

error: Content is protected !!