Гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн Бооёогийн охид

Хошин урлагийн Шинэ үе продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо сүүлийн нэг жил гэр бүлдээ улам илүү анхаарал тавих болсон нь хөл хорио, коронавирусын тархалт юм.

Урлаг соёлын арга хэмжээг хорьсноор гэр бүлдээ илүү анхаарч гэр бүлээрээ видео блог хүртэл хийх болсон. Ингэснээр түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг цахим орчинд ихээр тарах болжээ.

Бооёог багасаа л даган олны өмнө их гарч байсан түүний дунд охин А.Амин-Эрдэнэ инстаграм орчинд тун ч алдартай нэгэн бөгөөд түүнийг дагагчид өдрөөс өдөрт ихэссээр буй. Түүнчлэн түүний багын төрх болоод одоогийн төрхийг хараад зарим нэг нь мэс засалд орсон гэх яриа ч их байдаг.

Багадаа аавтайгаа усны дусал мэт адилхан байсан бол өдгөө ээжтэйгээ илүү ижилхэн болсон. Ээж нь ч мэс засал нөлөөгөөр бага үгүй өөрчлөлт хийсэн хэмээн сошиал орчинд яригддаг.

Ахлах сургуулийн сурагч хэдий ч инстаграм орчинд алдартай болсон нь мэдээж түүний гадаад төрхтэй салшгүй холбоотой болов уу.

error: Content is protected !!