Яагаад гараа дээш нь өргөх нь сайн бэ


Нэгдүгээрт, гараа дээш нь өргөхөд хоол боловсруулах замууд бага зэрэг тэнийж хоол хурдан дамждаг. Ингэснээр ялзрал, исгэлтээс урдьчилан сэргийлж, гэдэсний бичил биетэн устахаас сэргийлдэг.

Хоёрдугаарт, гараа дээш нь өргөхөөр гар унжгар болохоос хамгаалдаг. Унжсан гар багана нурууг мурийлгаж, остеохондроз үүсгэдэг. Гараа дээш өргөснөөр багана нуруу сунаж, уян хатан болно.

Гуравдугаарт, нас ахихаар цээж, хэвлийн хөндийн эрхтнүүд бага зэрэг доошоо суудаг. Жишээ нь“Хэвтээ зүрх гэдэг үг байдаг. Энэ нь бусад эрхтнүүдэд хамаатай. Гараа өргөснөөр та бас дотор эрхтнүүдээ өргөнө. Үүнээс гадна, гараа өргөхөд хэвлийн булчин бас чангардаг.

Дөрөвдүгээрт, хоол идэж, юм уусны дараа гараа өргөх нь сайн. Учир нь ус биед саатдаггүй. Хоол идэхээс 20-30 минутын өмнө аяга ус уугаад гараа дээш нь өргөөрэй. Энэ арга нь ялангуяа өтгөн хатахад сайн.

Гараа хооронд нь параллел дээш нь өргөх эсвэл гараа түгжиж өргөөд жааан суниагаад 1-2 минут энэ байрлалдаа байна.

Эх сурвалж: @prostoozdorovie

error: Content is protected !!