Үзэсгэлэн гоо Д.Пүрэвсүрэн алдарт ээж болоод гэрийн эзэгтэйн ажилдаа илүүтэй анхаарч явсан. Мөн бүсгүйчүүдэд иогийн хичээл зааж, хэрхэн амттай хоол хийх талаар хуваалцдаг тэрбээр загвар өмсөгчийнхөө ажилд эргэн иржээ. Ямар ч цаг үед Топ нэрээ алдахгүй үлгэр жишээ ч байдаг хэмээн фэнүүд нь магтав. Хүүхэд төрүүлсэн ч иогийн дасгалаараа гоолиг төрхөндөө очдог түүнээс суралцах зүйл их гэнэ шүү. Сайн эзэгтэй байхаас гадна өөрийн карьерээ алдахгүй цаг үргэлж хослуулсаар явна.
