Ардын жүжигчин Н.Сувд өнөөдөр 72 нас хүрлээ


Мандухай сэцэн хатны дүрээрээ олноо алдаршсан төрийн шагналт, АЖ Н.Сувд өнөөдөр 72 нас хүрч байна. Багаасаа жүжигчин болох мөрөөдлөөрөө амьдран түүнийгээ биелүүлэхээр 22 настайдаа Оросруу кино урлагийн дээд сургуульд жүжигчин мэргэжлээр суралцаж төгсжээ. Ийнхүү сургуулиа төгсөж ирээд кино үйлдвэрт жүжигчнээр ажилд орсон байна.

Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн Инжгүй хүүхэн жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр Эхлэл киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм. 1973 оноос эхлэн Драмын театрын тайзнаа үзэгч түмэндээ олон арван дүрээрээ уулзах болсон билээ.

Тэрбээр нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй. Тийм учраас насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэрхэн үедээ амьдарч байх ёстой хэмээн нэгэнтээ хэлж байв.

error: Content is protected !!