Норагийн бикинитэй төрхийг хэн санагалзав


Дагвын Оюунноминг Сингапурт моделийн карьераа эхэлж байхад агентлагаас нь Нора гэх нэр өгсөн гэдэг. Арав гаруй жил Нора нэрээр моделийн карьер хөгжүүлэхдээ өөрийн хувь тавилангаа шинээр зохиосон хэмээдэг тэрбээр өдгөө Бали аралд аялаж явна.

Хүнтэй суугаад, хүүхэд гарган гэр бүл зохиогоод амьдрахад хорогдож, харамсаад байх зүйл огт байхгүй гэж өөрийгөө тодорхойлсон Нора өдгөө ч ганц бие. Түүний бикинитэй зургийг нэхдэг хүн сошиалд байдаг гэнэ.

Энэ тухайгаа, надаас бикинитэй зураг нэхээд байгаа найзууд түр энийг үзээд байж байгаарай хэмээж өөрийнхөө та-ч-аангуй зургаа ил гаргав. Инстаграм хуудастаа илүү нээлттэй байдаг түүний эл төрхийг харсан дагагчид нь гал асаасан зураг байна гэв.

Түүнийг монгол төдийгүй гадаад залуус ч их дагадаг аж. Аялах, загвар өмсөх, гоё хувцас, парти гэх мэт зүйлсийг маш сонирхдог Нора амьдралын хэмнэлээ өөрчлөхөөр хичээж буй гэнэ лээ.

error: Content is protected !!