Улаан балын Лодой реппер дүрээр гарч ирлээ

Монголын хип хоп урлагийн төлөөлөл Опозит хамтлагийн дуучин Г.Энэрэл, Улаан бал нэвтрүүлгийн сэтгүүлч Лодойсамбуу нар хамтран Tonight’s Sky дууг дуулжээ. Реппер Г.Энэрэл өнгөрсөн гуравдугаар сард Улаан бал нэвтрүүлгийн зочноор оролцож байсан юм.

Улаан бал хийж байгаа Лодойсамбуу Гамбир шоуныхаас ялгаатай нь илүү судалж ярьдаг. Заримдаа би ярилцагчаасаа ч илүү тайлбарладаг. Аливаа сэдвийг сонгоод зочин уриад иртэл тэр хүн маань мэдэхгүй, судлаагүй байдаг. Тэгэхээр үзэгчдийгээ энэ сэдвээс, энэ ярианаас ийм ойлголт, ийм мессеж аваад үлдчихээсэй гэсэндээ би судалснаа ярьдаг хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Үзэгч түмэндээ асуулт үлдээх биш хариулт өгөхийн төлөө ажилладаг гэх Лодой энэ удаад реппер дүрээр гарч ирлээ.

error: Content is protected !!