Загвар өмсөгч Балжидмаа инстаграмаас татгалзаж, Анархүү хүүгээрээ гангарав


Орчин үеийн залуус үерхэл, хамтын амьдралдаа цэг тавьснаа өөрсдийн хувийн хуудсаараа дамжуулан олонд дуулгадаг болсон гэхэд хилсдэхгүй. Загвар өмсөгч Балжидмаа, Анархүү нар гал хал–уухан үерхэлээ олноос ихэд нууцалж байсан ч хүүхэдтэй болсноор зугтах гарцгүй болсон гэдэг.

Сарын өмнө тэд хоёр тийш болсон гэх бор шувуу олны дунд нисэж шуугиан тарьсан. Тэгвэл загвар өмсөгч бүсгүй өөрийн инстаграм хуудаснаасаа Анархүүтэй авахуулсан бүхий л зургаа усгаж салалтаа зарласан юм.

Харин өдгөө өөрийн хуудсаа устгажээ. Гэвч Анархүү хүүгийнхээ гэрэл зургаар сошиал хуудастаа гангарав.

error: Content is protected !!