Б.Эрдэнэтуяаг Холливудын од нөхөр нь хуурсан гэнэ үү

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Б.Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй амьдралаа холбоод нэлээдгүй хэдэн жил болж буй. ОХУ-ын цахим хуудсанд мэдээлснээр 68 настай Стивен Сигал эхнэрээ хуурсан талаар нийтэлжээ. Ингэхдээ олны өмнө шинэ найз бүсгүйтэйгээ олны хараанд өртсөн бөгөөд эхнэр нь түүнийг Орост орхин Монгол руу буцсан гэжээ.

Уг мэдээлэл худал эсэх талаар одоогоор хосууд хариулт өгөөгүй байна. Ямартай ч бүжигчин Б.Эрдэнэтуяа монголд ирсэн байгаа бөгөөд өөрийн нүүр хуудаснаа дээрхтэй холбоотой асуудал оруулаагүй юм.

Цагийн сайханд өөрийн нарийн бичгээ хийлгэж яваад ханилан сууж хүүтэй болсон Холливудын од олон жилийн дараа хуурч Орос улсад үлдсэн гэж үү. Энэхүү асуултын хариултыг цаг хугацаа харуулах биз ээ.

error: Content is protected !!