Б.Болдсайхан эмч өөрөө хагалгаанд орсон ч хүүхдүүдээ үзсээр явна


Өчигдөр сошиалаар Б.Болдсайхан эмчдээ хурдан эдгэрэхийг ерөөсөн пост завсаргүй явсан. Учир нь тэрбээр энэ сарын 23-ны өглөө Өлгийн Нурали хүүгийн зүрх 27 мин зогсоож ховдолын цоорхой нөхөх хагалгаа хийв, сайн болсон … араас нь залгаад өөрөө зүрхний зүүн титэм судсандаа стент тавиулах мэс засалд орлоо .. сэхээнд хүүхдүүдтэй зэрэгцээд хэвтэж байх .. Зоригоо Намхай 2 эмчдээ баярлалаа ..хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн юм.

Гэтэл, одоо хэдийн босчихсон хагалгаа хийсэн хүүхдүүдээ эргэнээ гээд эмнэлгийнхээ хувцастай зогсч байх юм. Бундангийн Болдсайхан эмч Зүрх мартахгүй аян санаачлан Монгол орныг тойрон явж бяцхан үрсийн зүрхийг оношилж, эмчилж, хотод авчран хагалгаа хийж байгаа гэдгийг уншигч та мэдэх биз ээ.

error: Content is protected !!