QR кодтой тэргээ зарна гэх зар гарах болжээ


Хуучин олгосон 70 орчим мянган зөвшөөрлийнхөө 23 мянгыг буцаан идэвхжүүлээд үлдсэнг нь худалдаалж буй тухай хардалт иргэдийн дунд хөвөрч, зөвшөөрөлтэй нь хүнсээ түгээж зөвшөөрөлгүй нь түгээж чадахгүй байгаа тул шударга өрсөлдөх боломж хумигдсаныг учирлаж байгаа

Тэгвэл цахим орчинд QR кодтой автомашин зарна гэх зарлал мэр сэр харагдах болсон нь иргэдийн эргэлзээг улам нэмэгдүүлэх болжээ. Зайлшгүй шаардлагатай салбарын ажилтанд л QR зөвшөөрлийг олгож байгаа. Гэтэл кодтой автомашинаа худалдан борлуулах гэж буй тухайн хүнд зайлшгүй шаардлага үгүй.

2006 онд үйлдвэрлэсэн 2018 оны наймдугаар сард орж ирсэн, будаг замаск байхгүй, QR кодтой тэргээ зарна. Утас: 80……” гэсэн зар Автомашин авна, зарна” зэрэг цахим хуудсанд харагдана.

Тэгэхээр зөвшөөрөл зөв хүндээ очиж чадаж байна уу? Хэмжээ хэтэрсэн гэх тайлбарын ард цоо шинэ бизнес цэцэглэв үү?

error: Content is protected !!