Д.Ганцэцэг: Миний дотор үзэсгэлэн гоо нь үзээрийн шуламтайгаа байна харин танд юу байна


Драмын театраас жүжигчний гараагаа эхэлж байсан Д.Ганцэцэг өдгөө Аримун продакшн байгуулж өрх тусгаарласан. Анх Жинжиймаа киноны дүрээрээ үзэгч олны танил болж байсан юм. Тэрбээр цахимд нээлттэй нэгэн.

За,танилцъя.Миний дотор аядуу зөөлөн нь араатны хамт, эелдэг даруу нь элийтэйгээ, өрөвч зан өсийн хилэнтэй,өршөөл нигүүлсэл үзэн ядалтын хамт, цэцэн мэргэн нь тэнэгтэйгээ,үзэсгэлэн гоо нь үзээрийн шуламтай,уужуу тайван нь уур цухалтай гэх зэргээр эсрэг тэсрэгийн нэгдлүүд бүгд бий. Гэхдээ Хэзээ хаана, хэнд, юуг нь яаж гаргахыг зохицуулах УХААН ТЭВЧЭЭР хоёр бат нот бий дээ, харин ч нэг Та нарт юу байна даа гэв.

Түүний ханийхаа дурсгалд бүтээсэн Халуун зүрх бүтээл нь үзэгчдэд ихээхэн сайшаагдсан. Удахгүй дараагийн бүтээлээ хүргэхээр зэхэж буй гэх шуум дэгдэв.

error: Content is protected !!