Дууч хосууд хуучин оноо шинэ хүнтэй, шинэ бүтээлтэй үднэ


Олноо гэр бүлийнхээ амьдралаар нэлээдгүй танигдсан дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өнгөрөгч сард гурав дахь үрээ өлгийдөн авсан билээ. бүл нэмээд даавуугаа угааж суугаа дууч залуу тун сүйхээтэй эр бололтой.

Эхнэртэйгээ хамтран шинэ уран бүтээлээ өлгийдөн авсан байна. Чамдаа бэлэглэе уран бүтээлээ удахгүй олонд хүргэх гэнэ. Клипэндээ үрсээ тоглуулжээ.

Хосуудын шинэ жилийн тухай дуулсан бүтээлийг төрөн гарахыг олон мянган фэнүүд нь тэсэн ядан хүлээн суугаа ажээ. Ийн тэд хуучин оноо шинэ хүнтэй, шинэ бүтээлтэй үдэх нь.

error: Content is protected !!