Бритни Спирсийн найз залуу KОВИД19 халдвар авчээ


Дуучин Бритни Спирсийн найз залуу Сэм Асгари Ковид-19-ийн халдвар аваад эдгэснээ инстаграм хуудсандаа мэдээлжээ. Аз болоход попын гүнж халдвар аваагүй гэнэ.

Өдгөө 26 настай Сэм Асгари модел бөгөөд халдвар авсан талаараа мэдээлэхдээ бусдад урам зориг өгч, эрүүл мэнддээ анхаарахыг уриалжээ.

Бид зөвхөн ковид туссан үед эсвэл сэргийлж биш, бүх цаг  үед эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй

Тэрээр 2020 он бол бидний хувьд галзуу гэмээр, бүхнийг орвонгоор нь эргүүлсэн жил болж өнгөрч байна. Саяхан Ковид-19-ийн шинжилгээний хариу маань эерэг гарч хайртай дотны хүмүүстээ халдаахаасаа өмнө мэдсэн нь азтай хэрэг боллоо. Би өөрийгөө ганцааранг нь тусгаарласан. Эхний нэг өдөр энгийн ханиадны шинж тэмдэгтэй ижил байсан ч хоёр хоногийн дараагаас эрүүл мэт болсон. Би ердийнх шигээ гэртээ дасгал хийж, эрүүл хооллолтоо үргэлжлүүлж байв. 10 хоногийн дараа гэхэд би халдвар тараахаа больж, хоёр удаа шинжилгээний хариу сөрөг гарсан. Эмч нар хорио цээрийн дэглэмийг зогсоож, хайртай хүмүүстэйгээ хамт байж болно гэсэн хэмээн бичжээ.

Хосууд анх 2016 оны аравдугаар сард Бритни Спирсийн Slumber Party дууных нь клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ. 

Мөн тэрээр Зөвхөн Ковидоос шалтгаалж бус бидний эрүүл мэнд хичнээн чухал болох талаар эргэцүүллээ. Биед хэрэгтэй амин дэм ууж, ус сайн ууж, эрүүл хооллож, дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Зөвхөн ковид туссан үед эсвэл сэргийлж биш, бүх цаг  үед эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй” гэжээ. Асгари эдгэрч 39 настай Бритнитэй түүнтэй хамт скүүтерээр тоглож байгаа бичлэгээ өчигдөр инстаграмдаа оруулсан ба Бритни Бүгдээрээ Зул сарын баяраа сайхан тэмдэглээрэй хэмээжээ.

Хосууд 2016 оны аравдугаар сард Бритни Спирсийн Slumber Party дууных нь клипний зураг авалтын үеэр анх танилцаж байжээ. 

error: Content is protected !!