С.Эрдэнэ АН-ыг аврах гээд байна уу? самрах гээд байна уу?


АН-ын дарга асан С.Эрдэнэ 12 сарын 21-нд Ардчилсан Намын тамгыг хүчингүй болгох хүсэлтийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-т хүргүүлсэн билээ.

Тэрбээр хүсэлтдээ :  Ардчилсан Намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул иргэн Ц.Тувааны ашиглаж байгаа Ардчилсан намын 11172378445 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү хэмээсэн байсан юм.Тэгвэл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны хэрэглэж байсан Ардчилсан намын тамгыг Улсын бүртгэлийн газраас хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Ингэснээр саяхан болж өндөрлөсөн АН-ын 10-р их хурал, түүнээс гаргасан шийдвэр хүчинтэй эсэх асуудал урган гарч буй юм. Өчигдөр Ардчилсан Намын X их хурлын талаар АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг-ийн нарийн бичиг С.Санасэр, АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-очир нар мэдээлэл хийж, С.Эрдэнэ өөрийгөө дарга гэж яриад байгааг тайлбарлая. Ардчилсан улсад хэн ч үзэл бодлоо илэрхийлж болно. Тухайн хүний үзэл бодол гэж хүндэтгэж байна. Гэхдээ АН УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялагдсан. Тиймээс манай намын дүрмээр ч тэр, ардчилсан нийгмийн зарчмаар ч тэр С.Эрдэнэ дарга огцрох ёстой. Түүнийхээ дагуу, дүрмийн дагуу С.Эрдэнэ дарга өөрөө огцорсоноо зарлаж, тамгаа таван дэд даргын нэгэндээ хүлээлгэж өгсөн л асуудал. Дараагийн даргыг сонгогдтол дүрмийн дагуу Ц.Туваан дарга үүрэг гүйцэтгэж байна.” хэмээсэн.

Харин АН-ын дарга асан С.Эрдэнэ энэ тухай: ” Ардчилсан Намын 10 дугаар их хурлыг цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулах тусгай журам, дэг батлаагүй, манай намын үндсэн дүрэмд ч  цахимаар хуралдах тухай ямар ч зохицуулалт байхгүй. Тиймээс үндсэн дүрэмдээ тусгай журам батлуулсаныхаа дараа их хурлаа зохион байгуулах ёстой байсан.12 сарын 18, 19-нд зохион байгуулсан Ардчилсан намын 10 дугаар их хурал нь хууль бус хурал болсон. ” гэсэн байр суурьтай байгаа юм.Ийнхүү АН-д ХҮНамд тохиолдсон шиг хоёр дарга, хоёр тамгатай болох нөхцөл байдал үүссэн нь нэгэнт тодорхой болоод байна. 

Энэ бүхний эзэн нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнэ байгаа нь хачирхалтай. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг С.Эрдэнэ Ардчилсан намаа аврах гээд байна уу? хэн нэгний даалгавраар самрах гээд байна уу? гэдгийг цаг хугацаа мөдхөн харуулах биз ээ. 

Э.Мягмар sonin.mn

error: Content is protected !!