Маск продакшны нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг А.Гэрэлцэцэг энэ жил 40 нас хүрч байгаа. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн гэх мэдээлэл тарснаас гадна түүний нөхөр ч нууц ноётон байсаар өдийг хүрсэн.

Хэвлэлээр түүний нөхрийн талаар Хан Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан гэхээс өөр тодорхой мэдээлэл гардаггүй байсан ч саяхнаас түүний хайрт ил болжээ. Жүжигчин бүсгүйн хань болсон түүнийг Г.Батсайхан гэх эр тодорчээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор ажилладаг нэгэн аж.

Түүнээс гадна жүжигчин бүсгүйн нөхрийн намтар ч цахим орчинд ил болжээ. Батсайхан нь Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, BG Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа.

Жүжигчин Гэрэлцэцэгийн олны хараанаас удаан хугацаанд нуусан нөхөр нь ил болж, нэлээд дэлгэрэнгүй намтар түүхтэйгээ хэд хэдэн сайтаар таржээ.