Цэргийн ангийн ажилтны PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 27-ны өдөр цэргийн ангийн ажилтны PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Одоогоор …-р цэргийн ангийн эмнэлгийн ажилчдыг тусгаарлаад байна. 

Мөн ойрын хавьтлуудын PCR шинжилгээний хариу маргааш /12.28/ гарах юм байна. Эхний шинжилгээгээр ойрын хавьтагч нарынх нь хариу сөрөг гарсан гэж мэдээлсэн юм. Халдвартай гэх цэргийн албан хаагч нь 12-р сарын 14нд Баянзүрх дүүргийн эмнэлэгээс ээжийгээ гаргасан бөгөөд маргааш нь ажилдаа ирж ээлжээ хүлээн аван хонож ажилласан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээллийн талаар маргааш ЭМЯ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

error: Content is protected !!