3 сая дахь иргэн Х.Монголжин охин удахгүй зургаан нас хүрнэ


2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Х.Монголжин охин хорвоод мэндэлж монгол улсын 3сая дахь иргэнээр бүртгэгдсэн билээ. Түүнийг нэрийг тухайн үед Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ц.Элбэгдорж өгсөн юм.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин болсон тэрбээр ийм том болжээ. Удахгүй зургаан нас хүрч, ирэх намар сургуулийн босгыг алхах юм.

Х.Монголжин таван насны төрсөн өдрөөрөө, Би өөрийгөө 3 сая дахь иргэн гэдгийг мэддэг. Төрсөн өдрөөр маань зөндөө олон хүн ирж бэлэг өгдөг. Ах, эгч нартаа баярлалаа хэмээж байсан юм.

error: Content is protected !!