10 саяын хувцаслалтаараа олныг гайхашруулсан Б.Оргил пүүзээрээ гацуур засжээ


Volume Plus телевизийн Хэдийн бэ нэвтрүүлэгт оролцож 10 сая төгрөгийн хувцаслалтаараа олныг гайхашруулаад авсан хүүг уншигч та санаж буй биз. Брэндээр гоёсон жаал хүү пүүзний цуглуулгатай.

Сошиал орчинд нэлээдгүй шуугианыг тариад амжсан Б.Оргил гацуур модоо пүүзээрээ засжээ. Түүнтэй жүжигчин Цогтоосоо авахуулаад Жий хүртэл гэрэл зургаа авахуулаад амжсан гэдэг.

Б.Оргил хүү инстаграм хуудаст хурган од гэнэ. Түүнийг дагагчид нэлээдгүй бөгөөд тэр цаг үргэлж л шинэ пүүз авснаа найзууддаа хуваалцдаг. Цуглуулгынх нь хамгийн хямдхан пүүз нь 850 мянган төгрөгийн үнэтэй аж.

error: Content is protected !!