Уучлаарай Зулаа дууг хит болгосон гурван Урнаа нөхрүүдийн хамт


Эгч дүү гурван Урнааг танихгүй хүн ховор биз ээ. Тэд 80-аад оны дунд үед эгч дүүс уянгалаг дуунуудаараа ёстой л байлдан дагуулж байсан гэдэг. Монголын радиогоор өглөө, үдэшгүй явж, сонсогчдыг сэрээж бас унтуулдаг байсан гэдгийг тэр үеийнхэн мартаагүй байх. Уучлаарай Зулаа дууг ч тэд дуулж олны хүртээлд анх хүргэсэн.

Том эгч МУГЖ У.Уранчимэг нь Хувьсал продакшнаа хариуцан ажиллаж, дэлгэцийн урлагт хүч сорьж буй. Дунд Урнаа буюу У.Уранцэцэг нь сонгодог урлаг тэр дундаа дуурийн эх орон Италид хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд данстай дуулаач.

Харин бага Урнаа буюу У.Уранзаяа нь хэдийгээр урлагийн карьераа үргэлжлүүлээгүй ч урлагийн хүний гэргий болсон. Номин талст хамтлагийн дуучин Хаянаагийн гэргий тэрээр нөхрийнхөө найдвартай ар тал төдийгүй чамбай залуу бизнесвумэн гэгддэг.

Тэд өнөр өтгөн 8 хүүхэдтэй айлын бага охид. Өдгөө нөхөр, хүүхдүүдийн хамт жаргал амьдарч яваа.

error: Content is protected !!