С.Эрдэнэ: Ц.Туваан итгэл алдаж, намын дүрмээ зөрчсөн учраас даргын ажлаа эргүүлэн авлаа


АН-ын тамга хүчингүй болсон гэх асуудал үүссэн. Тэгвэл АН-ын дарга асан С.Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Улсын бүртгэлийн газраас гаргасан Улсын байцаагчийн шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцууллаа.

Тэрбээр АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Туваан дүрмийн бус үйлдлийг удаа дараа хийсэн. АН-ын их хурлыг дүрмийн бус байдлаар, эрх бүхий биш этгээд зарлаж, хүчин төгөлдөр бус их хурлыг хийсэн. Бид түүний түр эрхийг цуцалж, тамгыг буцааж өгөх шаардлага тавьсан. Гэвч тэрбээр тавьсан шаардлагыг биелүүлээгүй учраас бид УБЕГ-т хандаж, тамгыг АН-ын хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэсэн. АН өнөөдрөөс эхлэн хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна.

Ц.Туваан итгэл алдаж, намын дүрмээ зөрчсөн учраас даргын ажлаа эргүүлэн авлаа. АН сөрөг хүчний идэвхтэй байр суурин дээр ажиллана. АН-ын их хурлыг хуралдуулах, дараагийн даргыг сонгох сунгаа хийх гарцыг судалж байна.

АН-д байхгүй албан тушаалыг санаанаасаа зохиогоод томилох боломжгүй. Ц.Тувааны эзэмшиж байсан тамга албан ёсоор хүчингүй болсон. АН хоёр хуваагдаагүй, дотоод жижиг үл ойлголцол байсан гэв.

error: Content is protected !!