Б.Эрдэнэтуяа: Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий бaлaй нийтлэл яваад байгаа юм байна


Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал, түүний үзэсгэлэнт гэргий Б.Эрдэнэтуяа нар хоёр тийш болсон гэх мэдээлэл сүүлийн үед олны анхаарал татаад байна. Тэгвэл энэ тухай Б.Эрдэнэтуяа өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр: Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий бaлaй нийтлэл яваад байгаа юм байна. Xyдал хулхи мэдээг хувилж тавиад байгаа манай сайтууд жаахан ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал тустайсан даа. Xyдал мэдээ тараах чинь xyyльтай шүү дээ.

Хүү бид хоёр Монголдоо амрахаар ирээд хорио цээрийн байдлаас болоод одоог хүртэл буцаж чадахгүй байгаа. Хавар гэхэд хил гааль эрх биш нээгдэх байлгүй дээ.

Энэ дашрамд нэг сайхан мэдээг дуулгахад 30-ны орой хүүхдийн төлөө маш сайхан арга хэмжээ нийт орон даяар маш олон ТВ сувгуудаар шууд цацагдана. Хань бид хоёр энэ арга хэмжээнд оролцож байгаа гэдгээ хэлэхэд таатай байнаа.  30-ны орой телевизийнхээ өмнөөс битгий холдоорой манайхаан хэмээн бичжээ.

error: Content is protected !!