Жүжигчин Эрхэмээгийнх бага хүүхдээ өлгийдөн авна


Нэг продакшнд харъяалагдаж, ах дүүсийн харилцаатай байсан Г.Эрхэмбаяр, Э.Намуун нар хамтран амьдарсаар урт хугацааг өнгөрүүлж буй. Өөрсдийн хоёр, хоёр хүүхдээ дагуулан өнөр өтгөн амьдарч буй хос хоёр удахгүй отгон хүүхдээ өлгийдөж авахаар зэхжээ. Э.Намуун To be or not to be шоунаас төрөн гарсан залуу жүжигчин байхдаа хэдийнэ амьдрал зохиочихсон хоёр хүүхдийн ээж байлаа.

Мөрөөдлийн театрт орж, дэбют хийж эхэлснээсээ хойш Г.Эрхэмбаяртай нэр холбогдож ирсээр хосууд харилцаагаа хүлээн зөвшөөрсөн. Хэдхэн сарын өмнө сүйн бөгж авч, удахгүй хуримаа хийнэ ээ гэсэн Э.Намууны мөрөөдөл жинхэнэ утгаараа биелж байгаа бололтой.

Жүжигчин Намуунаа гэрийн сайн эзэгтэй болж, удахгүй төрөх хүүхдээ тэсэн ядан хүлээж буй зургаа цахим орчиндоо ийн оруулжээ.

Өнөр өтгөн тэдний гэр бүл шинэ он гаргаад шинэ гишүүнээ хүлээн авах гээд баяр хөөрөөр дүүрэн байгаа юм. Жүжигчин хосын өнөр өтгөн гэр бүлд нийт уншигч олны өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе.

error: Content is protected !!