Завхан аймагт 52.9 хэм хүйтэрч байжээ


Сүүлийн өдрүүдэд жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ хүйтрэлтэй холбоотой нэгэн сонирхолтой баримтыг товч дурдвал, 1969 оны 01 сарын 27,30-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 52.9 хэм хүрч хүйтэрч байж.

Одоогоор үүнээс давж хүйтэрсэн сум суурин байхгүй гэж ус цаг уурын газрын мэргэжилтнүүд мэдээлсэн юм. Өнгөрсөн шөнө Завханы Отгон суманд -49, Тосонцэнгэл суманд -42.7 хэм хүрч хүйтэрчээ.

Зураг:2020.12.29 Завхан Тосонцэнгэл сум

error: Content is protected !!