Э.Зүнжээ жүжигчин биш тамирчин ажээ


Сингли лэйдсийн дөрөвдүгээр ангийг чимсэн тамирчин Э.Зүнжээг өдгөө залуус андахгүй таних болсон. Тус киноны Инжирийн дүрийг тун чадмаг бүтээсэн түүнийг мэргэжлийн жүжигчин хэмээн эндүүрдэг гэнэ.

Тэрбээр кинонд тоглосноосоо хойш Монгол Мулан гэгдэх болсон юм. Коронавирусийн улмаас хөл хорионд орсон Э.Зүнжээ бэлтгэлээ хийхийг хүсэж буй аж.

Тамирчин хүн байнгын бэлтгэлдээ байдаг нь лавтай. Харин хөл хорионд удаан байвал үзэсгэлэнт тамирчин уйдах нь ээ гэв.

Түүний дүүгүүртэй бүжиг олон үзэгчдэд ихээхэн таалагдсан гэдэг. Инжирийн дүр д сэтгэлд нь үлдсэн гэх фэнүүдтэй болжээ.

error: Content is protected !!