Тахианы махан салатыг 1O минутын дотор хийж cypцгаая

Тахианы махан салатыг эзэгтэй нар маань өөр өөрсдийн жороор хийсээр ирсэн. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хормын дотор амтлаг, шүүслэг тахианы махан салат хийх жорыг танилцуулж байна. Амттай хоол хийхийн тулд заавал их цаг зав зарцуулах шаардлагагүй шүү дээ. 

Орц

  • Тахианы цээж мах /чанаж болгосон/ 350 гр – Чанасан өндөг 3 ширхэг – Улаан лооль 3 ширхэг – Лаазалсан вандуй 400 гр – Ногоон сонгино – Давс – Майонез 2 халбага

Зааварчилгаа

  • Чанаж болгосон тахианы цээж махаа жижиг дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ. Улаан лоолио мөн жиижг дөрвөлжин хэрчинэ. Ингэхдээ доторх зөөлөрсөн хэсгийг нь аваарай. 
  • Өндөг болон ногоон сонгиноо жижиглэж хэрчсэний дараа бүх орцуудаа нэг сав руу хийж холиод, давсаар амтлана.  Бэлдсэн хольцоо майонезаар хутгана. 
  • Ингээд л амтат тахианы махан салад бэлэн болно.
error: Content is protected !!