Монголчуудын ихэнх нь амны хаалтаа буруу зүүж байна


Дэлхий нийтийг хамарсан цар тaxaл өвчин болох kоронавирусийн дэгдэлт дэлхий нийтийг хамраад байгаа билээ.

Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх Bаkцин гараагүй энэ цаг үед хамгийн сайн хамгаалалтын нэг бол амны хаалт тогтмол зүүж хэвших юм. Дэлхий нийтээр маскний хэрэглээг ухамсарлан хүн бүр зүүж байгаа ч үүнийг зөв стандартын дагуу хэрэглэхгүй бол өвчнөөс хамгаалж чадахгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу нэг удаагийн маскийг хэрхэн зөв зүүх зааврыг ХонгКонгийн их сургуулийн мэргэжилтэн тайлбарласан юм. Түүний хэлснээр ихэнх хүн маскаа буруу хэрэглэж байгааг хэлсэн юм.

Учир нь нэг удаагийн маск цагаан болон цэнхэр гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд хүмүүс цэнхэр гадаргууг гадагш харуулж зүүсэн нь буруу гэнэ. Цэнхэр гадаргуу нь дотор хэсэгт байрлах ба тухайн хүн ханиалгах үед үсэрсэн шүлс зэрэг шингэн зүйлсийг өөртөө шингээн авах үүрэгтэй аж.

Харин цагаан хэсэг болох гялгар хэсгийг ам руугаа харуулан зүүх нь буруу бөгөөд энэ хэсэгт шингээж авахгүй нянг буцаан тараах эрсдэлтэй хэмээн хэлэв.

Манай улсад ч мөн маскний хэрэглээнд цэнхэр хэсгийг гадагш харуулан зүүсэн хүн олонтоо таардаг. Тиймээс маскаа зөв зүүхийг энэхүү мэдээллээр уриалж байна.

error: Content is protected !!